Monday, May 31, 2010

hariin tuuh...(oguulleg)

ene ih goe oguulleg shuu unshaad l uzeerei

Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байлаа…Нэгэн өдөр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл Солиот би олъё гэсэнд түүнийг хайж олохыг хэн ч хүсээгүй учир бүгдээрээ зөвшөөрчээ.
Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд Гэнэн зан модны ард, Зориг хамгийин өндөр одонд, Хайр сэтгэл тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ…
Солиот 86-87-88-89... гээд тоолсоор байв. Гэтэл Дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91-92-93… Дурлал сандран гүйсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ… 98-99-100 Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд Залхуу занг олов. Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас Гэнэн занг гэсээр Дурлалаас бусад бүгдийг нь олов. Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлаж, бүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүй. Атаач зан дурлалд атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж Солиотын ч
чихэнд сэмхэн шивэгнэжээ. Солиот гартаа жад бариад тийш гүйж Дурлалыг хармагц уурлан түүн рүү шидтэл нүдийг нь оночихов. Тэгээд үнэхээр харамсаж “Би юу хийчих вэ?, яах вэ?” гэж сандрахад нь Дурлал “Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол” гэжээ… ТЭР ЦАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХҮН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ СОЛИОТОЙ БОЛДОГ БОЛЖЭЭ.

1 comment: