Monday, May 31, 2010

Найз хөвгүүн чинь чамд жинхэнээсээ дурласан болов уу?

suragch.comХайртай юу гэсэн асуултанд найз хөвгүүн чинь мэдээж тийм л гэж хариулна шүү дээ. Тэгвэл найз хөвгүүний сайтар ажиглан өөртөө хайртай эсэхийг нь мэдэж болно. Тиймээс охидод зориулаад дурласан хөвгүүний шинжийг хүргэж байна. Та бүхэнд л лав таалагдана гэдэгт итгэж байна.

1.Чамд дурласан хөвгүүн чинь хэзээ ч чиний төрсөн өдөр, овог нэр, бүр цаашилбал танилцсан өдөр гээд л өөрийн болон чиний хувьд чухал өдрүүдийн хэзээ ч мартахгүй.

2. Дурласан хөвгүүн чинь чамайг нэрээр чинь бус өөрт таалагддаг эгдүүтэй ямар нэг хочоор дуудах болно. Жишээлбэл: Хайраа эсвэл гүнжхэн минь гэдэг ч юм уу?

3. Дурласан хөвгүүн хэзээ ч баяр ёслол хүлээдэггүй. Үргэлж чамайг баярлуулж халамжил байхыг хүсдэг.

4. Дурласан хөвгүүн сэтгэлтэй хүндээ тэмдэглэлт өдрөөр нь хамгийн чухал зүйлийг нь бэлэглэдэг. Тэд бусдаас илүү хамгийн сайхан бэлгийг бэлэглэхийг хүсдэг.

5. Тэр чамд үнэхээр хайртай бол хол байхдаа чам руу үргэлж захидал, msg бичиж, санасан сэтгэлээ илэрхийлж байх болно.

6. Тэр чамайг үргэлж гэрт чинь хүргэж бас тосон авч уулздаг.

7. Уулзах боломжгүй ажилтай үедээ тэр заавал чам руу холбоо барьж дуу хоолойг чинь сонсох болно.

8. Тэр чамайг нүүрээ будаагүй, олигтой хувцас өмсөөгүй байсан ч түүнд илүү их ач холбогдол өгөхгүй, бас огт шүүмжлэхгүй.

9. Түүний хажууд нь аливаа хүнд зүйл өргөж явахад тэр өөрөө юм барьж байсан ч чиний ачааг авах болно.

10. Дурласан хөвгүүн хайртай хүн нь хүссэн л бол түүний сонгосон кино үзвэрт явахдаа сэтгэл хангалуун байх болно. 1

1. Чамайг ямар нэг ажил сонирхож хийхэд зэмлэн буруутгадаггүй. Харин заавал учрыг нь лавладаг.

12. Хэрвээ тэр чамд дурласан бол өдөрт хоёр удаа хайртай гэдэг үгийг хэлж, өдөр болгон уулзсан ч хамаагүй 7 хоногт нэг удаа албан ёсны болзоонд урьж хамт кино үзэж амттан идэх болно.

No comments:

Post a Comment