Monday, May 31, 2010

Найз залуу /бүсгүй/ чинь чамд хэр үнэнч вэ?

Та хоёрын хайр дурлал хэр бат бөх вэ? гэдгийг доорх сонжоогоор сонжоод үзээрэй.


1. Өөрийгөө болоод хайртыгаа ирээдүйд хэрхэн төсөөлдөг вэ?
а. Төсөөлөхөд хэцүү байна. - 3
б. Хамтдаа байгаадаа л их баяртай байна. - 2
в. Бид хоёр ингэхэд юу үзэж туулах бол доо? - 1


2. Та хоёрын харилцааг ямар ч сэвгүй болгохын тулд яах вэ?
а. Алв болох хамтдаа байх. - 1
б. Нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээж авах. - 2
в. Хэл амаа ойлголцож чадвал. - 3


3. Та хоёрын санал зөрөлдвөл?
а. Өөрсдийнхөө байр суурийг хадгалж үлдэнэ. - 3
б. Бодит үнэнийг олох болно. - 1
в. Бид хоёр дорхноо учраа ололцдог. - 2


4. Найз залуу/бүсгүй/ чинь чамд таалагдахаа больвол түүнээс салъя гэсэн бодол төрдөг үү?
а. Хэзээ ч тэгэж байгаагүй. - 1
б. Хааяа нэг тэгэж бодогддог. - 2
в. Тийм ээ. Бүр хэцүү байдалд орохоороо тэгэж боддог. - 3


5. Хайрт тань одоо юу хийж байгаа бол?
а. Төсөөлөх ч үгүй байна. - 3
б. Мэднээ. - 1
в. Ойролцоогоор мэдэж байна. - 2


6. Хайрт тань гаргасан амжилтад тань хэрхэн ханддаг вэ?
а. Үнэхээр их баярладаг. - 1
б. Ердөө "Баяр хүргэе" гээд л орхичихдог. - 2
в. Жаахан атаархдаг байхаа. - 3


Оноогоо дүгнэцгээе.
6-9 оноо:
Та хоёрын харилцаа өөрт чинь л чухал юм байна. Дэндүү их зуралдах нь хайр дурлалыг эвдэхэд хүргэдэг.

10-14 оноо: Та хоёр нэг нэгэндээ буулт хийж чаддагаас гадна хамтдаа байгаадаа жаргалтай байдаг юм байна.

15-18 оноо: Та хоёр бие биендээ ямар ч хамааралгүйн дээр бүр эрх чөлөөтэй болохыг хүсдэг. Та хоёрын харилцааг хүнд хэцүү байдал л ойртуулж чадах юм байна.

No comments:

Post a Comment