Monday, May 31, 2010

shulegnii tsugluulaga №2

http://360.banjig.net/files/photos/big/1700/food_love460_93fe0df3.jpg

♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥
Би хунгаа үдэж хөлдөж хоцорсон нуур
Би хуруунаас мултарч зэвээр гагнагдсан бөгж
Би хайрандаа уйлж чамруу хийссэн навч
Би чимээгүй шаналж гуниглах тавилантай нэгэн

♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥
Үерхэл
Үерхэл гэдэг чинь
Үүдэн шүдний цагаанд биш
Үс гэзэгний харанд биш
Өмссөн хувцасны сахйнд биш
Үнэнч сэтгэлийн гүнд нь байдаг юм шүү
♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥
Чи миний зүрхийг хулгайлсан хулгайч
Чи надаас хайраа харамласан харамч
Чи надад хайртай гэж хэлсэн худалч
Чи миний зүрхэнд дүрээ үлдээсэн сүнс
♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥
Хэлэх гэхээр л хэцүү
Хүлээх гэхээр бүр ч хэцүү
Харзнах гэхээр алдчих ч юм шиг
Хайртайгаа хэлэхээр бүтэлгүйтэх ч юм шиг
♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥
Хайртай гэдэг үгээ харамлаж бүү хэл
Хайртай гэдэг үгээ хардаж бүү хэл
Хайртай гэдэг үгээ халамцуу бүү хэл
Хайртай гэдэг үгээ зүрхнээсээ ганц л хэл
♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥

Хорьж болохгүй сэтгэл гэж байх юм
Хойш тавьж болохгүй хайр гэж байх юм
Зүүднээс өөр учирдаггүй тавилан гэж байх юм
Зүйрлэшгүй их санагдах хайр гэж байх юмъ

♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥
Надад ганцхан хүсэл үлдэх юм бол
Чамтай анх учирсан үедээ эргэн очихыг хүснэ
Надад ганцхан мөрөөдөл үлдэх юм бол
Чамтай дахин учирах мөчийг мөрөөдөнө
♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥
Явснаас чинь хойш алдах зүйл үлдээгүйг
Яаруу сэтгэлдээ шунаж явсныг ойлгоолоо
Нэг өдөр ч гэсэн халуунаар тэврүүлж
Нэг удаа ч гэсэн үнэрийг чинь мэдрэхсэн
♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥
Тэвэрт чинь үхэж чадаагүйдээ харамсана
Дэргэд чинь амьдарч чадаагүйдээ харамсана
Сэтгэлд чинь үлдэж чадаагүйдээ харамсана
Зүрхэнд чинь хайрлуулж чадаагүйдээ харамсана.
♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥

No comments:

Post a Comment